Үйл ажиллагаа
"ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ" аянд Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид нэгдлээ.
- 2023-04-10
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж байгаа "ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ" аянд Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид нэгдлээ.
дэлгэрэнгүй . .Шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
- 2023-03-17
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жил, Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл, амжилт гарган ажилласан тус хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч О.Амаржаргал аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдэг, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Басхүү аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, гарын хээний санч, цагдаагийн дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Жуух бичиг”, жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Болорсүх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Баярын бичиг”, туслах ажилтан, цагдаагийн дэд ахлагч Г.Төмөрдорж аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнууллаа.
дэлгэрэнгүй . .
Бүгд Найрамдах Турк улсын ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэх сайн дурын хандивын аянд нэгдлээ.
- 2023-02-14
Шүүх шинжилгээний байгууллага нь Бүгд Найрамдах Турк улсаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамрагдан, тус улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, хүнд гарз тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлж, тус улсын ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэх сайн дурын хандивын аянд Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид нэгдлээ.
дэлгэрэнгүй . .Криминалистикийн шинжилгээ
- 2023-01-24
Криминалистикийн шинжилгээ
дэлгэрэнгүй . .“ӨВЛИЙН АЯЛАЛ” гэрэл зургийн уралдаан
- 2023-01-23
Булган аймгаас өвлийн спортын наадмын хүрээнд зохион байгуулагдсан “ӨВЛИЙН АЯЛАЛ” гэрэл зургийн уралдаанд тус албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Мөнхсайхан амжилттай оролцож тусгай байр эзэллээ.
дэлгэрэнгүй . .Шүүх шинжилгээ нь
- 2023-01-06
"Аяллын хог хаягдалгүй аймаг" нийтийг хамарсан ажилд нэгдлээ.
- 2022-09-09
Аяллын хог хаягдалгүй аймаг” авто зам дагуух намрын цэвэрлэгээний ажлын хүрээнд аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдөр зохион байгуулсан олон нийтийн ажилд тус албаны алба хаагчид нэгдэж Булган-Эрдэнэт чиглэлийн “Овоотой хөтөлийн зүүн доод тал”-ын орчмын зам дагуух 800м газр“ын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, 8 уут хог хаягдлыг аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хаяж ажиллаа.
дэлгэрэнгүй . ."Аюулыг авдарлая-1" уралдаанд оролцлоо.
- 2022-09-15
Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зарласан хаягдал тамхины ишийг түүж савлах "Аюулыг авдарлая-1" уралдаанд тус албаны албан хаагчид 4 сав иш түүж оролцлоо.
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний алба
#Байгаль ээжээ баярлуулъя!!!
дэлгэрэнгүй . .
Тус албаны Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Басхүү "Хууль зүйн ухааны " МАГИСТР боллоо.
- 2021-12-15
Тус албаны Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Басхүү "Хууль зүйн ухааны " МАГИСТР боллоо.
дэлгэрэнгүй . .Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлөвлөгөөт шалгалтанд амжилттай хамрагдлаа.
- 2021-10-13
2021.10.08-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд төлөвлөгөөт шалгалт хийж ажиллаа. Шалгалтын хүрээнд албаны дотоод үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж зөвлөмж, танилцуулга, мэдээлэл өглөө.
дэлгэрэнгүй . .Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн цол олгогдлоо.
- 2021-07-21
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/317 дугаартай тушаалаар тус албаны жолооч С.Болорсүхийг ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж "Цагдаагийн дэд ахлагч " цол олголоо. Цагдаагийн дэд ахлагч С.Болорсүхэд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч, баяр хүргэе.
дэлгэрэнгүй . .Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн цол олгогдлоо.
- 2021-07-21
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/317 дугаартай тушаалаар тус албаны жолооч С.Болорсүхэд ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж "Цагдаагийн дэд ахлагч " цол олголоо. Цагдаагийн дэд ахлагч С.Болорсүхэд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч, баяр хүргэе.
дэлгэрэнгүй . .