logo

Мэдээ

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ"

  • 2023-03-21

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" 

          Энэхүү аян нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэхээс гадна харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
 
 
БУЛГАН АЙМГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
дэлгэрэнгүй . .

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аянд Булган аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн хамт олон нэгдэж байна.

  • 2023-03-27
             Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 1 сарын хугацаанд зохион байгуулагдаж байгаа "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аянд Булган аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн хамт олон нэгдэж байна.
        “Харилцан хүндэтгэе” аян нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэхээс гадна харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.Жендэрийн Үндэсний Хороо
дэлгэрэнгүй . .

Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт зохион байгуулагдлаа.

  • 2023-03-27

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Төрбат 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-иар тус хэлтсийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй . .

"ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 2023-03-27

       Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан тус хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Мөнхсайхан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр алба хаагчдад "Шүүх шинжилгээний дэлхийн чиг хандлага" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

дэлгэрэнгүй . .

Буудлагын спортын 2023 оны Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээнд алба хаагчид амжилттай оролцлоо.

  • 2023-03-11

           Зэвсэгт хүчний 102 жил, орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит Буудлагын спортын 2023 оны Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж уг тэмцээнд хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Цогбадрах, шинжээч, цагдаагийн ахмад Т.Баттөмөр, ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч О.Амаржаргал, гарын хээний санч, цагдаагийн дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ, жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Болорсүх нар оролцож, гарын хээний санч, цагдаагийн дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ, жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Болорсүх нар финалын шатанд шалгарсан амжилтыг тус тус үзүүллээ.

дэлгэрэнгүй . .

"Албаны бахархал-2023" арга хэмжээ

  • 2023-03-17

          Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Булган аймгийн Засаг даргын тамгын газраас Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад зориулсан “Албаны бахархал” арга хэмжээний хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Батак” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн "7034БУА" баг оролцож 5 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Мөн дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Мөрдөстэй баатарууддаа баярлалаа” уран бүтээлийн тогтолтод тус хэлтсийн жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Болорсүх оролцож ая дуугаа өргөлөө.

дэлгэрэнгүй . .

"Хайр түгээе" сайн үйлсийн аянд нэгдлээ.

  • 2023-02-14

        Булган аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын үндэсний баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан хоол хүнсний дутагдалтай хүүхэд багачууд, айл өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "Хайр түгээе" сайн үйлсийн аянд тус хэлтсийн алба хаагчид нэгдлээ.

дэлгэрэнгүй . .

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа болж өнгөрлөө.

  • 2023-02-10
           Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Хуулийн эх хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат нар болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов. Шүүх шинжилгээний тухай хуулийн эх бичвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардуулан өгч үг хэлэв.
        Хэлсэн үгэндээ өнөөдөр Шүүх шинжилгээний байгууллагын түүхэнд цоо шинэ хуудас, түүх болон бичигдэж байна. Шүүх шинжилгээний байгууллага өнөөдрөөс эхэлж бие даасан агентлагийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Энэ байгууллага нь шинжлэх ухааны нарийн мэдлэг шинжлэх ухааны ололт амжилтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг, шударга үнэнийг тогтооход шинжээчийн дүгнэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог хамгийн чухал үүрэгтэй байгууллага юм.
         Энэ байгууллагын цаашдын хөгжил дэлхий нийтийн байгаль, техникийн шинжлэх ухааны ололт амжилтууд дээр суурилж гэмт хэрэгтэй тэмцэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх хамгийн том байгууллага болж өргөжих ёстой. Монгол Улсад шударга ёс оршин тогтноход энэ байгууллагын үүрэг хамгийн их байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр алба хаагчид тангараг өргөж, ёслолын жагсаал болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй . .

Шүүх шинжилгээний ерөнхий газар байгуулагдлаа.

  • 2023-01-05

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор "Шүүх шинжилгээний ерөнхий газар" байгуулагдлаа.

дэлгэрэнгүй . .

"Өвлийн спортын наадам-2023"

  • 2023-01-21

“Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлцгээе” уриан дор “Visit Bulgan-2023” арга хэмжээний хүрээнд "Өвлийн спортын наадам-2023" хялганат тосгонд зохион байгуулагдаж, Булган аймгийн 16 сумын 29 байгууллагын 1000 гаруй албан хаагч хамрагдаж тэшүүр, мөсний шагай, цасны сумо, олс таталтын төрлүүдээр хүч, чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Уг наадамд тус хэлтсийн албан хаагчид Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран амжилттай оролцлоо.

дэлгэрэнгүй . .

"DNA WORKSHOP-2022"

  • 2022-12-02

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан "DNA WORKSHOP-2022" хэргийн газраас биологийн ул мөр илрүүлэх сургалтад тус албан криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Басхүү амжилттай хамрагдлаа. 

дэлгэрэнгүй . .

Дохионы хэлний хөтөч ажилтан бэлтгэх 2 дахь шатны сургалт зохион байгуулагдлаа.

  • 2022-12-01

Булган аймгийн хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ хангалтгүй байгаа тул төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж болон ТББ-д иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх дохионы хэлний хөтөч ажилтан бэлтгэх 2 дахь шатны сургалт 2022.11.28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг сургалтад тус албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Т.Баттөмөр хамрагдаад байна.

дэлгэрэнгүй . .
Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 87 мэдээ )