logo

Мэдээ

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аянд Булган аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн хамт олон нэгдэж байна.

             Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 1 сарын хугацаанд зохион байгуулагдаж байгаа "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аянд Булган аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн хамт олон нэгдэж байна.
        “Харилцан хүндэтгэе” аян нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэхээс гадна харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.Жендэрийн Үндэсний Хороо