logo

Мэдээ

Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо.

  • 2019-12-30

Булган аймагт “Шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт, үр дүн” хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн болж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүүлэх эрхийг хэрэгжүүлсэн байдал”, “Иргэний эрхийг хангахад прокурорын байгууллагын оролцоо”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэргийн оролцогчийн эрхийг хангасан байдал”, “Шинжээчийн дүгнэлт хэргийн оролцогчийн эрхийг хангахад нөлөөлөх нь” зэрэг сэдвээр хуулийн холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, хэлэлцүүллээ. 

Зөвлөгөөний үеэр "3 ЭСРЭГ 3" асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулагдсан бөгөөд тус албаны "Үнэний дэнс" баг амжилттай оролцлоо.

дэлгэрэнгүй . .

Эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчид цол нэмж, шагнагдлаа.

  • 2019-12-30

Цагдаагийн ерөнхий газрын Даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/967 дугаар тушаалаар тус албаны гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Цанцалдулам “Цагдаагийн ахмад” цол, Цагдаагийн ерөнхий газрын Даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/926 дугаар тушаалаар нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч О.Амаржаргал "Цагдаагийн ахлах дэслэгч" цол тус тус олголоо. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан гарын хээний санч,  цаглаагийн ахмад П.Чанцалдуламыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа.

дэлгэрэнгүй . .

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын орон нутаг дахь нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг тус албанд 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ажиллаа.

  • 2019-11-05

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/204 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Хяналт-шинилгээ үнэлгээ, дотоод аудитын ажлын хэсэг тус албанд ажиллаж албаны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг өгч ажиллаа.

дэлгэрэнгүй . .

Өвлийн улирлын дүрэмт хувцсанд шилжлээ.

  • 2019-11-05

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/415 дугаартай тушаалыг хэрэгжүүлж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр жагсаалын үзлэг зохион байгууллаа. Уг жагсаалын үзлэгийг Булган аймгийн Цагдаагийн газрын хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ш.Батхөлөг удирдан алба хаагчдын цэрэгжилт жагсаалч байдлыг шалгалаа.

дэлгэрэнгүй . .

"Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр албаны албан хаагчид Булган сумын Сансар-2 саданд мод тарилаа.

  • 2019-10-23

"Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгууллаа.

  • 2019-10-23

Булган сумын төр төсвийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд тус алба нь 2019 оны 10 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд Булган Хангай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн болон Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн спорт  зааланд иргэдэдэд албаны үйл ажиллагаа, үйлчилгээний нэр төрлөө сурталчилан иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөн ажиллаа. Тус арга хэмжээний үеэр Сайхан Монгол телевизэд шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оюун ярилцлага өгч албаны үйл ажиллагааны оцлогийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна.

Албаны үйл ажиллагааны талаар сонирхсон 102 иргэнд үйл ажиллагааны онцлогийг тайлбарлан өгч, эрх зүйн зөвлөгөө өгч, 52 иргэдээс санал асуулгын хуудсыг бөглүүлэн санал бодлыг нь сонсож ажилласан байна. Мөн албаны ажлын онцлогийг харуулах зорилгоор тусгай хэвлэмэл цаасан дээр 15 иргэнд гарын хээг нь зориулалтын нунтагаар тодруулан өгч дурсгал болгосон нь иргэдийн сохирхлыг татаж, тэдний талархалыг хүлээлээ.

дэлгэрэнгүй . .

106,5 FM “Гэр бүлийн радио”-гийн “Мэдээллийн цаг” нэвтрүүлэгт оролцлоо.

  • 2019-09-13

2019.09.12-нд Булган аймгийн 106,5 FM “Гэр бүлийн радио”-гийн “Мэдээллийн цаг” нэвтрүүлэгт  албаны дарга,цагдаагийн хошууч П.Цогбадрах, албаны гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам нар оролцож, албаны үйл ажиллагааны чиглэл, иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, төлбөрт үйлчилгээний талаар мэдээлэл хийж, асуултанд хариуллаа.

дэлгэрэнгүй . .

Шүүхийн шинжилгээний байгууллагын "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч хамт олон" аяны хүрээнд зохион байгуулсан хөдөлмөрийн аюул осолгүй ажиллахад хэрэгжүүлж болохуйц төсөл, гарах үр дүнг тодорхой тусгасан судалгаа, шинэ бүтээлийн төслийг шалгаруулах уралдаанд тус албаны "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах ажил" төсөл, мөн удирдамжид заасны дагуу бие даан оролцсон тус албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нансалмаагийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан лабораторийн орчин” төсөл тус тус шалгарч 1-р байранд орлоо.

  • 2019-09-10

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэй, Хурд хамтлагийн санаачилсан "ХАЙРТАЙ АЯН"-ы хүрээнд Булган аймгийн эрэгтэй төрийн албан хаагчид болон хууль хүчний байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулсан "Эр хүний ноён нуруу" уулзалтанд тус албаны эрэгтэй алба хаагчид, мөн аяны хүрээнд "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сургалтанд албаны эмэгтэй алба хаагчид оролцлоо.

  • 2019-09-10

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан "Хоггүй, цэвэрхэн Монгол" аян, аймгийн Засаг даргын 2019 оны А/209 дүгээр захирамжаар зарлагдсан "Цэвэр орчин Хоггүй байгаль" бүх нийтийн цэвэрлэгээнд алба хаагчид 2019 оны 09 дүгээр сарын 07-ны Овоотой хөтөл орчмын зам дагуух 1 км газрын хогийг цэвэрлэлээ.

  • 2019-09-10

Хүрээлнгийн 2018-2019 оны соён гэгээрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчдын алжаалыг тайлах, мөн хөрш зэргэлдээ Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

  • 2019-09-09

Архивын улсын үзлэгийг угтаж аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг тус албанд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан үзлэг шалгалтыг явууллаа.

  • 2019-05-23

Архивын улсын үзлэгийг угтаж аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг тус албанд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан үзлэг шалгалтыг явууллаа.

дэлгэрэнгүй . .
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  (нийт 87 мэдээ )