logo

Ил тод байдал

2019 оны албаны тайлан.

  • 2020-01-13

                                                                БУЛГАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

                                                                          2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

                                                                                           

Нэг. 2019 онд дэвшүүлсэн зорилтын талаар

 

Тус алба нь 2019 онд ШШҮХ-ээс дэвшүүлсэн 5 зорилтын хүрээнд 46 заалтын хэрэгжилтийг хангаж ажилласнаар 43 заалт  100 хувь, 1 заалт 40 хувь, 1 заалт хэрэгжээгүй, 1 заалт үнэлэх боломжгүй, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтын биелэлт   96,4 хувьтай хэрэгжсэн байна.

 

Хоёр. Дээд байгууллагын тогтоол, шийдвэр, тушаал,

албан даалгавар, үүргийн хэрэгжилтийн талаар

 

Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний алба нь 2019 онд Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хяналтанд авсан 4 заалт, Засгийн газрын Зарим цогцос оршуулах журам, Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт  батлах тухай, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журам, Шүүхийн Шинжилгээний байгууллагын албан хаагчдад онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам зэрэг 50 заалт, Засгийн газрын 1 албан даалгавар, 1 тогтоол /258, 267/, ХЗДХС-ын 2 тушаал, ХЗДХС,ЭМС, СС-ын хамтарсан 1, ШШҮХ-ийн захирлын  7 тушаал, аймгийн Засаг даргын 3 захирамж,  ХЗДХС-ын болон ШШҮХ-ийн захирлын өгсөн  үүрэг, албан даалгавар 1, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч”  хөтөлбөр, албаны даргын 16 тушаалыг бүртгэл хяналтанд авч холбогдох албан тушаалтнуудад танилцуулан, хэрэгжүүлэх арга хэмжээг авч, биелэлтийг хугацаанд нь хүргүүлэн ажиллаа.

 

Гурав. Менежерийн болон албан хаагчийн үйл ажиллагааны

 төлөвлөлт, түүний хэрэгжилт

 

Тус албаны дарга Булган аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт 90,4буюу “А” үнэлгээтэй дүгнэгдэж, Хүрээлэнгийн захиралтай байгуулсан 2017 оны гэрээний биелэлт 97,4 хувьтай дүгнэгдэж, 2019 оны Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг Хүрээлэнгийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр 2019.01.18-ны өдөр  харилцан үзэглэж байгуулсан.

2018 онд Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулсан  7 алба хаагчийн гэрээг дүгнэж, илтгэх хуудсаар ШШҮХ-нд хүргүүлэн, 2019 онд 7 алба хаагчтай шинээр үр дүнгийн гэрээ байгуулаад байна.

 

Дөрөв. Дотоод хяналт, шалгалт, сургалт, сахилга,

 соён гэрээрүүлэх ажлын талаар

 

4.1. Дотоод хяналт шалгалт:

          Дотоодын хяналтыг тогтмолжуулан, долоо хоногийн Даваа гаригт албаны шуурхай зөвлөгөөнийг албаны даргын удирдлаган дор зохион байгуулан, албан хаагчдын хийж гүйцэтгэсэн ажилтай танилцан үүрэг чиглэл өгч, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавин ажилласны зэрэгцээ, хяналтын камер суурилуулж, обьектийн аюулгүй байдлыг хянахын зэрэгцээ, дүрэмт хувцсыг зөрчилгүй хэрэглэх, албаны нууцлал, хамгаалалтын байдалдхяналт тавьж, хурууны хээний цахим бүртгэлээр цаг ашиглалтын байдлыг  давхар хянаж,  ажиллаж байна.

          Мөн 2019 онд “Албаны дотоодын үйл ажиллагааны чиглэлээр албаны дарга, биечлэн хийх хяналт, шалгалтын төлөвлөгөө”-нд 14 арга хэмжээг тусган батлаж, хэрэгжүүлэн ажиллаа. 

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагатай 5 алба хаагчид /дарга, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарт/ “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн системд нэвтэрч цахимаар мэдүүлэх” гарын авлагыг судлуулж, мэдүүлгийг цахим хэлбэрээр 2019.01.10-ны өдрийн 13г/11 дугаартай албан бичгээр хуулийн хугацаанд хүргүүлэн баталгааны хуудсыг ШШҮХ-нд хүргүүлсэн.

          Мөн шинжээч нарын жижүүрийн хуваарийн дагуу гүйцэтгэсэн үүрэг, дуудлага, шинжилгээний нэгдсэн танилцуулга бүхий рапорт  тэмдэглэлийг өдөр бүр танилцан хянаж, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ерөнхий жижүүрт гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээг, тус хүрээлэнгийн Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст сахилга ёс зүйн мэдээг тус тус өдөр бүр 264263 дугаарын утсанд, сар бүрийн мэдээгээр тогтмол өгч ажиллаа.

Архивын улсын үзлэгт бэлтгэж, албаны Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинжэчлэн боловсрууллаа. Мөн архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, албаны даргаар батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2018 оны үйл ажиллагааны баримтуудыг цэгцэлж, 23 хадгаламжийн нэгжийг бэлтгэсэн. Архивын улсын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан архивын 8 төрлийн бүртгэл, 1 дансыг бүрдүүлэн бэлтгэж, Архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөний мөрөөр ажил зохион байгуулан 2015-2019 оны удирдлагын бичиг баримт буюу даргын тушаалууд, цалингийн картуудыг сданердуулан DVD-нд хуулбарлаж, цахим баримтыг бүрдүүллээ. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг тус албанд 2019.05.22-ны өдөр ирж, урьдчилсан үзлэг шалгалт хийж, Төрийн ажлын зохион байгуулалт 98 хувь, албан хэрэг хөтлөлт 97.5 хувь, архивын үйл ажиллагаа 92 хувь, мэдээллийн технологи 91 хувь, нийт үнэлгээ 95 хувьтай дүгнэгдсэн. 

          4.2.Албаны сургалтын чиглэлээр:

Тус албаны алба хаагчдын дунд албаны сургалтын 2018-2019 оны сургалтын төлөвлөгөөнд заагдсанаар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг 96 хувьтай  зохион байгууллаа. Үүнд:

Алба хаагчдыг аттестатчилалд бэлтгэх зорилгоор албаны сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу холбогдох эрх зүйн актаар 4 цагийн сургалт зохион байгуулсан байна.

Аймгийн “Эмэгтэйчүүд манлайллыг түүчээлнэ” сэдэвт 500 манлайлагч эмэгтэйчүүдийн анхдугаар сургалт, зөвлөгөөнд 2019.01.03-нд албаны нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч О.Амаржаргал, гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нансалмаа нарыг оролцууллаа.

Мөн 2019.01.08-нд алба хаагчдын дунд шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оюун “Эцэг эх тогтоох ДНК-ын шинжилгээний дээж авах журам”-аар,  гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам “Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээний обьектийг хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам”-аар тус тус сургалт мэдээлэл зохион байгуулав.

Шинэ үндсэн хууль батлагдсан өдөр буюу 2019.01.13-ны өдрийг угтаж албаны алба хаагчдын дунд ХЭҮК-ын аймаг дахь салбарын сургагч багш Б.Ариунболдыг албан дээр урьж, Үндсэн хуулийн үзэл санаа, түүний хэрэгжилт, хүний эрхүүдээр сургалт зохион байгууллаа.

2019.02.26-нд зохион байгуулагдсан аймгийн Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд албаны дарга, цагдаагийн хошууч П.Цогбадрах, гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам нар оролцлоо.

Тус албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батнасан ХСИС-ийн магистрантурын 2-р дамжааны 2 дахь шатны сургалтанд хамрагдахаар  2019.03-04-ний өдрөөс 2019.05.11-ний өдрийг хүртэл чөлөөлөгдөөд байна.

Нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч О.Амаржаргал Орхон аймгийн Орхон их сургуулийн магистрын сургалтанд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эчнээгээр суралцаж байна.

Мөн 2019.03.02-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас болон Архивын ерөнхий газраас “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах”, “Архивын улсын үзлэгт бэлтгэх ажил” сэдвийн хүрээнд орон нутагт зохион байгуулсан 1 өдрийн сургалтанд албаны дарга, цагдаагийн хошууч П.Цогбадрах, нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч О.Амаржаргал, гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам нар хамрагдлаа.

Мөн 2019.03.16-нд аймгийн ЗДТГ-т зохион байгуулагдах ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн багш нар ирж, “Төрийн байгууллагын албан хаагчийн гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө боловруулах арга зүй” сэдэвт сургалтанд 2 алба хаагчийг хамруулахаар захиалгаа өгөөд байна.

Мөн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагтай хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсанаар 2019.04.26-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Цогтбаяр, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батбаяр нар Эрүүгийн хууулийн 17-р бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухай ойлголт”, 24 дүгээр бүлэг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тухай ойлголт” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Аттестатчилалын шалгалтанд бэлтгэх зорилгоор 2019 оны 5 дугаар сард алба хаагчдын дунд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, бусад эрх зүйн актуудаар давтан сургалтуудыг зохион байгуулснаар албаны алба хаагчдаас А-2, B-3, C-2 үнэлгээтай шалгагдсан байна.

2019.09.06, 07-нд  МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Хайртай” төслийн хүрээнд албаны эрэгтэй 4 алба хаагчийг “Эр хүний ноён нуруу”, эмэгтэй 2 алба хаагчийг “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтанд тус тус хамрууллаа.

Мөн 2019-2020 оны сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу доорхи арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

Тус албаны дарга, нягтлан бодогч нар 2019 оны 10 дугаар сард аймгийн ЗДТГ-т зохион байгуулсан “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг тайлагнах арга зүй” сэдэвт 1 өдрийн сургалтанд хамрагдсан.

          Мөн гарын хээний санч, цагдаагийн ахмад П.Чанцалдулам 2019.11.20-21-ны өдрүүдэд ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх инститүдээс орон нутагт зохион байгуулсан “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт 16 цагийн сургалтанд хамрагдаж  гэрчилгээ авсан байна.

           Мөн төлөвлөгөөний дагуу 2019.11.27—ны өдөр аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ийн ШШАБХХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Батхөлөгийг урьж ирүүлэн алба хаагчдад цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх, жагсаалын үзлэгийн элементийн талаар сургалт, дадлага зохион байгууллаа.

         Албаны дарга,цагдаагийн хошууч П.Цогбадрах Хүний эрхийн үндэсний комиссоос орон нутагт зохион байгуулсан “Жендер ба Хүний эрх” сэдэвт 8 цагийн сургалтанд хамрагдсан.

Албаны дарга, цагдаагийн хошууч П.Цогбадрах, шинжууч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нансалмаа, гарын хээний санч, цагдаагийн ахмад П.Чанцалдулам нар  бие даан солонгос хэлний сурах бичиг худалдан авч, онлайн хичээлийг цахимаар татан авч  хамтран  үсэг нүдлэх, зөв дуудах, үг цээжлэх, дүрмийн хичээлүүдийг үзэж эхлээд байна. Алба хаагчдад англи хэлний сургалт зохион байгуулах, багш хөлслөх асуудлыг судлаж 2020 оны 1 дүгээр сараас зохион байгуулах, төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн.

  4.3. Соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлын чиглэлээр:

Байгууллагын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, байгууллага хамт олны нөхөрсөг харилцааг дэмжин, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэн, өвлийн спортыг сурталчлах зорилгоор Тагнуулын алба, Стандарт хэмжил зүйн хэлтсийн алба хаагчидтай хамтран зааланд цаг авч тоглож байна.

          Аймгаас төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулсан “Мөнгөн өвөл” тэмцээнд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран баг болон оролцож багаараа 5-р байранд, Мартын 8-ны баярын эмэгтэй волейболын тэмцээнд мөн хэлтсийн эмэгтэйчүүдтэй хамтран баг бүрдүүлж амжилттай оролцлоо.

Орон нутгийн “Сайхан Монгол ТВ”-ийн 2-р сарын хөтөлбөрт хамрагдаж, албаны дарга, цагдаагийн хошууч П.Цогбадрах шууд нэвтрүүлгээр аймгийн иргэдэд  мэндчилгээ дэвшүүлж, албаны 2018 оны үйл ажиллагаа, амжилт ололтын талаар  1 удаа танилцуулга хийсэн.

          Тус албаны гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам /ХЭҮК-ын сургагч багш/ нь Үндсэн хуулийн өдрийг угтаж 2019.01.12-нд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олонд болон Булган сумын 1-р багийн иргэдэд, Үндсэн хуулиас хүний эрхийн зарчим, ойлголт, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалахад тус албаны оролцооны талаар 2 удаагийн  мэдээлэл сургалт зохион байгуулсан.

          Мөн 2019.03.05-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам /аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч/ нь аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан аймгийн 16 сумаас ирсэн иргэд, эмэгтэйчүүд оролцсон  “Шилдэг 9 ээж” шалгаруулах арга хэмжээ, “Монгол ухаан” манлайлагч эмэгтэйчүүдийн лекц, сургалтанд албыг төлөөлөн идэвхи санаачлагатай оролцлоо.

          Мөн “Булган–Марафон 2019” гүйлтийн тэмцээнд албаараа идэвхтэй оролцож, албаны дарга, цагдаагийн хошууч П.Цогбадрах хамт олноо манлайлан 10000м-ийн гүйлтэнд амжилттай оролцлоо.

Хүүхдийн баярын арга хэмжээг 2019.05.31-ний өдөр зохион байгуулж, хүүхэд гэр бүлийг хүлээн авч уулзаж, бэлэг гардууллаа.

2019 оны 1-р улиралын Хуулийн байгууллагуудын хамтарсан  Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах бэлтгэл ажилд идэвхтэй оролцож,  иргэдээс авах санал асуулгын хуудас,  зөвлөмж мэдээлэл авсан иргэнийг бүртгэх жагсаалт, албаны сүүлийн 4 жилийн ажлын статистик үзүүлэлт, гарын авлага танилцуулгыг шинэчлэн бэлтгэж, иргэдэд дурсгал болгох дардасны бланк зэргийг шаардлагатай тоо хэмжээгээр хувилж бэлтгэлээ.

2019 оны 5 дугаар сард Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн 4 бүлгийн 80 гаруй, 12 жилийн 1 сургуулийн 12-р ангийн 10 сурагч, МСҮТ-ийн ХААС-ийн оюутан цэрэг 17 сурагчдад албаны үйл ажиллагааг сурталчилан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан өгч, гарын хээг нь дурсгал болгон өгч ажиллаа.

Мөн Албаны үйл ажиллагааны тайланг агентлагын дарга нарын шуурхай хуралдаан дээр 1 удаа, аймгийн засаг даргын зөвлөлд 1 удаа тус тус тайлагнаж танилцууллаа.

2019.08.24,25-ны өдрүүдэд алба хаагчдыг Байгалийн үзэсгэлэнт газраар аялуулж, хөрш зэргэлдээ Хөвсгөл аймгийн ШША-тай харилцан туршлага солилцлоо.

2019.09.12-нд Булган аймгийн 106,5 FM “Гэр бүлийн радио”-гийн “Мэдээллийн цаг” нэвтрүүлэгт  албаны дарга,цагдаагийн хошууч П.Цогбадрах, албаны гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам нар оролцож, албаны үйл ажиллагааны чиглэл, иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, төлбөрт үйлчилгээний талаар мэдээлэл хийж, асуултанд хариуллаа.

Мөн 2019 оны 4 дүгээр улиралын нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээний үеэр шинжээч эмч,цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оюун аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны хэвлэл мэдээллийн ажилтанд ярилцлага өгч албаа сурталчиллаа.

2019.12.10-нд аймгийн “Шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт Хуулийн  байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн, алба хаагчдын дунд зохион байгуулах “Гурвын эсрэг гурав” асуулт хариултын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

4.4.Сахилга ёс зүйн чиглэлээр:

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн A/19 дугаартай “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчийн сахилгын дүрэм батлах тухай” тушаал, Байгууллагын стандарт, ажил үйлчилгээнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлж ажиллах талаар алба хаагчдад үүрэг чиглэл өгч, мөн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 258 дугаар тогтоолын заалт бүрээр дахин мэдээлэл сургалт хийж,  хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг байгууллагын цахим хаягт байршуулж, тусгайлсан самбар гарган, алба хаагчдаар судлуулан хэрэгжүүлж ажиллаж байна.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг 2019.03.01-ний өдөр батлагдсан удирдамжийн дагуу 9 асуудлын хүрээнд албаны удирдлагын үйл ажиллагааны болон албан хэрэг хөтлөлтийн баримт бичгүүд, төлөвлөлт, түүний хэрэгжилт, шийдвэрлэлт, албаны өрөө тасалгаа болон алба хаагчдын шүүгээ, ширээ, ажлын байрны эмх цэгцийг шалгаж, шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй, шалгалтанд  “Дүүрэн хангалттай” үнэлгээ авсан болно. 

2018 оны 8 дугаар сард сахилгын сануулах арга хэмжээ авагдсан криминалисткийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Баттөмөр, шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оюун нар нь 1 жилийн хуагцаанд дахин сахилгын зөрчил дутагдал гаргаагүй тул ШШБ-ын сахилгын дүрмийн 5.2-д заасныг үндэслэн  сахилгын шийтгэлгүйд тооцлоо.

 

Тав. Хамт олны ажлын ололт, амжилт шагнал урамшуулал

 

Тус алба нь 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймагт “А” үнэлгээтэй дүгнэгдэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мөн “А” үнэлгээтай дүгнэгдэж  ДЭД  байрт шалгарсан амжилттайгаар 2019 оны ажлаа эхлүүлсэн.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс аймаг орон нутгийн албад болон алба хаагчдын дунд зарласан болзолт уралдаанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяны хүрээнд албанд зохион байгуулж, хэрэгжүүлсэн төсөлд албаараа 1 дүгээр байрт, мөн алба хаагчийн бие даан бичсэн төсөлд, тус албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нансалмаагийн лабораторийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг хангах төсөл  1 байрт  шалгарсан амжилттай оролцлоо.

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан ажлын үр дүнгээр тус албаны нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч О.Амаржаргал цагдаагийн хугацааны ахлах дэслэгч цол, гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам цагдаагийн хугацааны ахмад цол тус тус олгогдож, мөн гарын хээний санч, цагдаагийн ахлах дэслэгч П.Чанцалдулам “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнууллаа.

       

          Зургаа. Эрх бүхий байгууллагын мэдэгдэл, шаардлагын талаар

 

Тус албанд 2019 онд хамтран ажилладаг болон эрх бүхий байгууллагаас ирсэн мэдэгдэл, гомдол шаардлага ирээгүй болно.

 

Долоо. Иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол, санал

түүний мөрөөр зохиосон ажил

         

            Шүүхийн шинжилгээний алба нь иргэд, байгууллагаас гомдол, мэдээлэл хүлээн авах 70342315 дугаарын сууринутас, санал, хүсэлт хүлээн авах хайрцаг бэлтгэн, иргэдийг хүлээн авах хуваарийг байрлуулан, иргэдийн сэтгэгдэлээ илэрхийлэх боломж нөхцлийг бүрдүүллээ.

 

Мөн Булган Шүүхийн шинжилгээний алба PAGE цахим хуудас, албаны бие даасан сайт болох www.bu.nifs.gov.mnхаягаар цахим орчинд мэдээллийг тогтмол  байршуулан ажиллаж байна.

2019 онд албаны үйл ажиллагаа болон албан хаагчдын талаар иргэдээс гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй болно. Алба хаагчдаас Захиргааны шинжтэй ирүүлсэн 19, иргэнээс ирүүлсэн 1 өргөдлийг хүлээн авч бүртгэн хяналтанд авч,  шуурхай шийдвэрлэн, шийдвэрлэлтийн талаар хариуг өгч,  мэдээг сар бүр гарган ХШҮДАХ-т хүргүүлэн ажиллаа.

 

Найм. Үндсэн чиг үүргийн талаар

 

          Тус албаны шинжээч, мэргэжилтнүүд 2019 онд хүний амь нас хохирсон 96, хулгайлах 90, зам тээврийн осол 45, бусад 74, нийт 300 хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож,    гарын мөр 106,  гутлын мөр 103, тээврийн хэрэгслийн мөр 112, эвдлэгч багажийн мөр 5, бусад 173,  нийт 467 ул мөр эд мөрийн баримт  илрүүлэн бэхжүүлж, үүрэг гүйцэтгэн ажилласан ба шинжээчийн ур чадвараар халуун мөрөөр нь 21, хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, шинжилгээгээр 7  хэргийг нотолсон байна.

Криминалистикийн шинжээч нар эрх бүхийн этгээдийн 57 тогтоол захирамжийн дагуу 148 шинжилгээний обьектийг хүлээн авч, 57 шинжилгээ хийснээс гарын мөрний 40,  мөр судлалын 14 бичиг баримтын 3 шинжилгээг  хийж дүгнэлт гаргасан байна.

Тайлангийн хугацаанд 10815 гэрэл зураг боловсруулсан ба үүнээс хэргийн газрын үзлэгийн 7099, шинжилгээний 157,   цогцосны үзлэг, задлан шинжилгээний 2071, бусад 1488 кадр зураг тус тус боловсруулж, гэрэл зургийн үзүүлэлтэнд хавсарган ажилласан байна.

          2019 онд Папилон системд Живой сканер станц болон маягт 2-оор 190, маягт-2-оор 147 иргэний гарын хээг авч, хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн  52 гарын мөрийг кодлон, Нэгдсэн санг баяжуулан ажилласан байна.

Тус албаны шинжээч эмч нар хүний биед гэмтлийн зэрэг тогтоох 341 үзлэг хийж, дүгнэлт гаргахад хүнд 18, хүндэвтэр 25, хөнгөн 124, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 85, гэмтэл тогтоогдоогүй 89 байна.

Шүүх эмнэлгийн магдлан шинжилгээг нас барсан 91 хүний цогцост анхны шинжилгээгээр хийж, ШШҮХ-ээр дамжуулан эд эсийн 23 шинжилгээ хийлгэн хариуг задлан шинжилгээний дүгнэлтэнд хавсарган, химийн 173 шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна.

 

Ес. Санхүү, аж ахуйн болон албан хаагчдын нийгмийн

асуудлыг шийдвэрлэх талаар

         

          2018 оны албаны санхүүгийн үйл ажиллагаанд Аудит хийлгэхээр аймгийн Аудитын газарт 2019.01.24-нд 13г/19 дугаартай албан бичгээр хүргүүлсэн боловч тус алба нь 3 жил дараалан төрийн аудитын хяналтаар зөрчилгүй менежментийн захидал авсан тул Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/156 дугаар тушаалаар албаны 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлэх шийдвэр гаргаж ИТГЭМЖЛЭЛ  ирүүлсэнг алба хаагчдад танилцуулж, албаны цахим хуудсанд тавьж иргэдэд мэдээллээ.

Тайлангийн хугацаанд батлагдсан төсвийг хуваарийн дагуу зарцуулж сар бүр төсвийн гүйцэтгэлийн мэдээ, улирлын санхүүгийн тайланг НББОУС-н дагуу санхүүгийн программ ашиглан гаргаж, аймгийн Төрийн сангийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү төлөвлөлт, хангамжийн газарт хүргүүлэн ажллаж байна.

Албаны төлбөрт үйлчилгээний орлогыг албан төрийн сангийн 100040012006 дансанд төвлөрүүлэн орлогыг сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон бусад албаны мэдээ тайланд тусгасан. Төлбөрт үйлчилгээний тулгалтыг сар бүр орлогын дансны хуулга болон шинжилгээний бүртгэлийн журналтай тулган шинжээч эмч нартай тооцоо нийлж төлбөр төлсөн баримтуудыг эмхэтгэн 2019 оны гүйцэтгэлээр албаны дансанд төлбөрт үйлчилгээний орлого нийт 5276,0 мянган төгрөг төвлөрүүлээд байна.

Алба хаагчдын цалинг сард 2 удаа бодон олгож, хуулийн хугацаанд аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэст цаасаар болон цахим хэлбэрээр тайланг гарган хүргэж ажилласан.

          Албаны материаллаг баазыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон нутагт алба хаагчдын амьдрах албаны мэдлийн орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэх зорилт тавьж, орон нутагт 40-50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны судалгаа хийж, зурагт танилцуулгыг бэлтгэн аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт дэмжлэг үзүүлэхийг хүсэж, 2020 оны хөрөнгө оруулалтын саналт тусгуулахаар аймгийн ХАХБХ-т саналаа албан бичгээр хүргүүлсэн.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019”сарын аяны хүрээнд алба хаагчдад холбогдох сургалтыг зохион байгуулж, лабораторын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг нүдэнд ил харагдах газарт хэвлэн байршуулж, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын судалгааг гаргаж, эрт илрүүлгийн оношилгоонд бүрэн хамруулж, дархлааг дэмжих зорилгоор 8 алба хаагчид амин дэм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр 1 удаа дэмжлэг үзүүллээ. 

 Мөн хэрэглэдэг багаж хэрэгсэл, техник тоног төрөөхөмжийг ариутган цэвэрлүүлж, үзлэг шинжилгээний үед хэрэглэх нэг удаагийн хамгаалах хэрэгсэл /халад, бээлий, маск, малгай, бактерийн эсрэг шингэн саван, гар ариутгах санитас/ -ийг шаардлагатай тоо хэмжээгээр бэлтгэн хангалаа.

          Албаны байр шинээр барих асуудлыг 2020 оны улсын төсөвт тусгуулах зорилгоор дулаан, цэвэр бохир ус, цахилгааны болон шилэн кабельд холбогдох теникийн нөхцөлүүдийг бүрэн гаргуулж, холбогдох материалуудыг ШШҮХ-ийн тэргүүн дэд захирлын нэр дээр 2019.06.12-ны өдөр 13г/117 дугаартай албан бичгээр хүргүүлээд байна.

дэлгэрэнгүй . .
Хуудас:  1  (нийт 1 мэдээ )